Blue Ice Cream Bar

Цахим сургалтын тухай

Цахим сургалт гэж юу вэ ?
Худалдаатай холбогдсон харилцаа мэдээллийн технологийн ололтын үрээр гайхалтай өөрчлөгдөж байна. Компьютерууд интернэт болон интранетэд холбогдсоноор орон нутгийн бус, дэлхий нийтийг хамарсан бизнес болон хөгжиж буй. Жижиглэнгийн онлайн худалдаа л гэхэд 1998 онд 22 тэрбум ам.долларын хүрээнд эргэлдэж байсан бол 2008 оны байдлаар 230 тэрбум ам.долларын хэмжээнд хүрчээ. Интернэт нь аж ахуй эрхлэгчид, хувь хүмүүсийн хувьд ашиг орлогын анхдагч эх үүсвэр. Иймээс олон улсын татварын эрх бүхий байгууллагуудын хувьд цахим худалдаанд тохирсон татварын зохицуулалтыг эрэлхийлэх болсон. Урьдын харилцаа холбоо, худалдаанаас ялгарах интернэтийн онцлог нь өнөөгийн олон улсын татварын зарчмыг хэрэгжүүлэхэд төвөгтэй болгож байна. Интернэт дэх цахим худалдаа бодит орон зайд оршдоггүй, төвлөрлийг сааруулдаг. Интернэтийг хэрэглээнээс гаргахын тулд худалдагчийн хувьд үйлчлүүлэгчтэйгээ шууд харилцах буюу зуучлагчаар дамжуулан харилцах шаардлагатай болно. Талуудын цахим шуудан, интернэтийн домэйн нэрийг нуух боломжтой төдийгүй байршлын мэдээллийг бүхэлд нь хамгаалж болдог. Энэхүү бодит байршлыг тогтоох боломжгүй нь татвар ногдуулахтай холбогдсон гол асуудал юм. Олон улсын татварын өнөөгийн хэм хэмжээний дагуу тодорхой нэг газар татвар төлөгчөөр бүртгэгдээгүй этгээдэд татвар ногдуулах боломжгүй. Цахим хэлцлийг заавал бодит газарт гүйцэтгэх шаардлагагүй учраас аж ахуй эрхлэгчид одоогийн олон улсын татварын зарчмыг ашиглан татвараас зайлсхийдэг. Эдгээр хүчин зүйлийн улмаас улс орнуудын татварын асуудал хариуцсан байгууллагууд цахим худалдааны татварын талаар нэгдмэл шийдэлд хүрэхээр хичээх болжээ. Тодруулбал, тус асуудлаарх хэлэлцүүлэг нь улсуудын улстөрийн бодлогод шууд нөлөөлж, тэдгээр улсууд өөрсдийн хувийн ашиг сонирхлоос үл хамааран олон улсын харилцан ойлголцол, чөлөөт худалдаа, бүх нийтийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж байна. Хүний нийгмийн хөгжил, технологийн дэвшилтэй уялдан мэдээллийн хэмжээ асар их болж тэр хэрээр сургалтын процесс шинэчилэгдэн шинэ зуунтай золгоод байна.
20-р зууны дунд үед уламжлалт сургалт буюу нүүр нүүрээ харсан сургалт зонхилж байсан бол орчин үед электрон сургалт, хосолсон сургалт илүү өргөн хүрээнд ашиглагдаж байна. Мэдээлэл холбооны технологийн асар хурдацтай хөгжил нь сургалтын арга хэлбэр, заах арга зүй шинэчилэхэд хамгийн гол түлхэц болсон гэж үздэг.
Сургалтын арга зvйн мэдээлэлжсэн эрин зуунд суралцах улам амар хялбар болж байгаа гэдэгтэй та санал нийлэх бизээ. Мэдээлэл харилцааны технологи, электрон сургалт, интернэт болон вэбэд суурилсан сургалт, онлайн сургалт гэх мэт.
Цахим сургалт гэдэг нь нэг үгээр хэлбэл МХХТ-д суурилсан сургалт юм. Цахим сургалтын материалыг боловсруулах нь танхимын сургалтын материал боловсруулахаас үнэтэй, цаг хугацаа, хүн хүч, хөдөлмөр их шаарддаг. Харин боловсруулсны дараа цахим сургалтыг явуулах нь ангид сургалтыг явуулахаас олон талаараа давуутай байдаг.
......Хүний харах мэдрэхүйгээрээ хүлээж авсан мэдээлэл сонсох мэдрэхүйгээр хүлээн авсан мэдээллээс илүү үнэмшилтэй байдгийн зэрэгцээ бат тогтож, удаан мартагддаг тул сургалтанд МХХТ-ийг тэр дундаа мультимедиа технологийг ашиглах нь хийсвэр ухагдахуунууд болон төсөөлж, харахад төвөгтэй зүйлсийг бодит юм шиг харагдуулж амьдруулдгаараа хичээлийг ойлгомжтой, илүү сонирхолтой болгоод зогсохгүй онолын хэсгийг заах хугацааг багасгаж суралцагчдын дадлага хийх цагийг нэмэгдүүлдэг. Мөн хоёр Цахим сургалт буюу E – Learning –ны талаар олон маш олон тодорхойлолт , үзэл баримтлал байдаг. Тухайлбал: Цахим сургалт нь интернэт ба сургалтын нийлбэр цогц юм.

No comments:

Post a Comment