Blue Ice Cream Bar

Цахим ертөнцийн аюулгүй байдал ба хүүхдүүд

Хүүхдийн хүмүүжилд  хүрээлэн буй орчны нөлөө, үзүүлж буй үлгэр дуурайлал хамгийн чухал нөлөөтэй байдаг. Хүн төрөлхтөн эртнээс гэр бүлийн хүмүүжлийг хүүхдийн нийгэмшилд нөлөөлөгч эн тэргүүний хүчин зүйл болгон үзсээр ирсэн билээ. Гэвч сүүлийн 50 жилд хүний амьдралын хэв маяг бүхэлдээ өөрчлөгджээ. Тодруулбал, хүүхдүүдийн ихэнх цагаа хамт өнгөрөөдөг хүмүүс нь гэр бүлийнхэн нь байхаа больж, цахим ертөнц үүнийг орлох болсон байна.

Сүүлийн үеийн судалгаанаас харахад бага насны хүүхдүүд зурагт үзэх нь харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа ч интернет хэрэглээ огцом өсчээ. “New Definition of Childhood” судалгааны байгууллага хамгийн сүүлд 12 орны 6-12 насны 4257 хүүхдийн дунд интернет хэрэглээний талаарх судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд бага насны хүүхдүүд долоо хоногт дунджаар 7.4 цагийг интернет орчинд өнгөрүүлдэг байна.
Гэхдээ интернет хэрэглээ хийгээд насны хязгаар улс орон бүрт харилцан адилгүй юм. Тухайлбал, Их Британийн "NSPCC" олон улсын судалгааны байгууллагаас  2013 онд гаргасан судалгаагаар Англи хүүхдүүдийн  5-15 насны нийт хүүхдүүдийн 93 хувь нь интерент ашигладаг гэж гарчээ. Үүний дотор 5-7 насны хүүхдүүдийн 82 хувь, 8-11 насны хүүхдүүдийн 96 хувь, 12-15 насны хүүхдүүдийн 99 хувь нь интернет хэрэглэдэг байна.

Энэ чиглэлээр мэргэшин судалгаа явуулдаг Английн хүүхдийн сэтгэл судлаач, доктор Ричард Грахам болон сэтгэл зүйч, доктор Жей Ваттс нар хүүхэд техник технологи болон интернет орчинд хэт их донтох нь тэдний зан байдал болон, унтах хэв маягт маш хүчтэй нөлөөлдөг гэж үзжээ.

Хүүхдүүд интернетэд донтох нь ердийн нэг хэрэглээ байдлаар ашиглахаас ихээхэн ялгаатай билээ. Хэрэв эцэг эх нь түүнээс холдуулах гэж оролдсон үед хүүхэд дургүйцэж, эсэргүүцсэн байдалтай хүлээн авч эхэлвэл тэдний эрүүл мэнд, сэтгэл санааны байдал эдгээр технологиос тодорхой хэмжээгээр хараат болсныг илэрхийлдэг аж. Тухайлбал, интернет болон интернетэд холбогдоход зориулсан техник технологид донтсон хүүхдүүдийн унтах процесс, хооллох, тоглох зуршилд мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг ба зарим үед үүнээс үүдэн гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөх нь элбэг болдог гэнэ.
Хэрэв таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай хяналтандаа авч, анхаарал хандуулахыг доктор Грахам зөвлөжээ.

No comments:

Post a Comment